Дэлхийн шилдэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг таны гарт
Бид дэлхийд тэргүүлэгч үйлдвэрүүдээс эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, асаргаа сувилгааны бүтээгдэхүүнүүдийг чанар, аюулгүй байдлын цогц үйл ажиллагаа, агуулах, түгээлтийн нэгдсэн тогтолцоогоор Монгол улс даяар түгээж байна.


Бизнес хамтрагчид
Бид эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 20 улсын 80 гаруй үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг.
Эрүүл амьдралыг хамтдаа шийдье
Эрүүл мэндийн найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдадаа итгэл, сэтгэлийн угаас хүндэтгэлтэй харилцаагаар хүргэнэ.
Чанар, инноваци, нээлттэй, хариуцлагатай байдлыг эрхэмлэн, эрүүл мэндийн салбарт эерэг өөрчлөлтийг түүчээлнэ.
Чанар
Бид харилцагч, хэрэглэгч бүртээ үргэлж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг зорьдог.
Найдвартай байдал
Ажилтан, харилцагч бүрийн санаа, дуу хоолой үнэ цэнтэй. Нээлттэй байдал бол бидний хамтын хөгжлийн түлхүүр юм.
Хариуцлага
Бид улс орон, нийгэм, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, манлайлагч хамт олон байхыг зорьдог.
Иноватив байдал
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагынхаа бүхий л үйл ажиллагаанд шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлж, үр дүнг нь илүү сайжруулж, үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг